Categories
мэдээ спорт

“Ашгабат-2017”-д Монголын 64 тамирчин оролцоно

Image result for “Ашгабат-2017”-д“Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадам энэ сарын 17-27-ны өдрүүдэд Туркменистаны Ашгабат хотод зохион байгуулагдана. Уг наадамд Азийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорино. Харин Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш томилогджээ.

2005 оноос эхлэн зохион байгуулсан энэ наадмаас манай улсын тамирчид 2 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртээд байгаа аж.. Тус наадам нь 2005 онд Тайландын Бангкокт, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнамын Ханой хотноо Азийн танхимын спортын наадам нэртэй зохион байгуулсан. Харин 2013 онд БНСУ-ын Инчеон хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр анх удаа болсон юм. Дөрвөн жилийн өмнө энэ наадамд Монгол Улсын баг 54 тамирчины бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Дашрамд сонирхуулахад багийн тугчаар жүжицугийн ОУХМ Б.Ариунцогыг сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *