Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын үеэр үйлчлэх “Приус-30”-уудыг авчирчээ

Монгол Улсад долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд АСЕМ-ын уулзалтын үеэр үйлчлэх авто машинуудыг онцгой албан татвар болон, гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг энэ сарын 7-ны Засгийн газрын тогтоолоор баталсан. Тэгвэл тусгай зориулалтаар буюу цагдаагийн цуваанд ажиллах 52 ширхэг Приус-30 машиныг оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Эдгээр 52 ширхэг Приус-30 машин нь тусгай тоноглогдсон, шатахуун бага зарцуулдаг бөгөөд цагдаагийн зориулалтаар ашиглах юм. АСЕМ-ын уулзалтын үеэр энэ машиныг цагдаагийн цуваанд явуулах юм байна. Харин АСЕМ-ын уулзалтын дараа эдгээр машиныг худалдах, эсвэл орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилж өгөх асуудлыг шийдэх аж.

Ямартай ч өмнө нь АСЕМ-ын уулзалтын үеэр тансаг зэрэглэлийн автомашиныг худалдаж авах тухай яригдаж, ихээхэн маргаан дагуулсан билээ. Гэвч энэ асуудлыг аль болох төсвийн зарцуулалт багатайгаар шийдвэрлэхээр хэлэлцэж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *