Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэл өгөв


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар, Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа.

Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа аж.

Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов.
Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5000 тонныг үйлдвэрлэжээ.
Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *