Categories
мэдээ нийгэм

“Архигүй айл” аян зохион байгуулна

ТВ4 Телевиз, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөл хамтран “Архигүй айл” зорилтот аяныг өнөөдрөөс зохион байгуулж эхэлснээ мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ.

ХУД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Н.Батбаяр: Ихэнх гэмт хэргүүд дандаа архинаас үүдэлтэй байдаг. Архидан согтуурсан хүн гэртээ очоод гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Үүний цаана хүүхэд эмэгтэйчүүд хохирдог. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд согтуугаар машин барих нь ихэссэн. Он гарснаас хойш 453 хүнийг шүүхээр 1 сарын хугацаатай баривчилсан. Эдгээр хүмүүсийн 95 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.

ХУД-ийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн: Манай хэлтсийн дэргэд хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв буюу түр хамгаалах байр бий. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх анхан шатны төв 2017 оноос хойш ажиллаж байгаа. Энэ нь сүүлийн хагас жилд хүчирхийлэлд өртсөн 69 эмэгтэй болон хүүхдэд үйлчилсэн байдаг. Бид архинаас хамааралтай гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ ар гэртэй нь ажиллах хэрэгтэй байна. Уг шалтгаан нь ар гэрт нь байгаа. Ар гэртэй ажиллаад холбогдох цагдаа, эмнэлгийн байгууллагатай нь нягт ажилладаг гэлээ.

Улс орны хөгжил, айл гэрийн амгалан тайван байдал, хувь хүний ухамсар сэтгэхүйд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол согтууруулах уундааны зохисгүй хэрэглээ. Нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гарч байгаагаас гадна архидалт гэдэг энэ сөрөг үзэгдлийн ард олон гэр бүл хар бараан амьдрал туулж байгаа. Манай улс согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа гэсэн судалгаа байгаа нь бид архины хэрэглээг багасгах ёстойг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд ХУД-ийн ИТХ, ГАУСАЗЗ-өөс холбогдох байгууллагуудтай хамтран энэ асуудалд дүүргийн хэмжээнд судалгаа хийсэн бөгөөд гарцаагүй архины хамааралтай болсон нэг иргэнийг бүх талаар дэмжиж архинаас гаргаж, татгалзуулах, тухайн гэр бүлийн амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийж энэ үйлдлээрээ олон нийтэд согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, үүний хор нөлөөг таниулж суртчлах зорилготой аж.

Мөн энэ хүрээнд “Архигүй айл” бүрэн хэмжээний цуврал нэвтрүүлэг бэлтгэгдэж хүрэх юм байна. Тухайн нэвтрүүлгээрХУД-ийн нэг иргэнийг сонгож төр, хувийн хэвшил хамтран архины хамаарлаас гаргаж амьдралын хэвшлийг нь өөрчилж байгаа үйл явцыг харуулна.

М.БОЛОР-ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *