Categories
мэдээ нийгэм

Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа. Санал авах өдөр буюу 03 дугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ. Мөн санал авах өдөр болон техникийн тооллого хийх өдөр буюу 3 дугаар 23, 24-ны өдрүүдэд тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *