Categories
мэдээ нийгэм

Архангайн сурагч ЭЕШ-т 800 оноо авчээ

Энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий
шалгалтанд математикийн хичээлээр Архангай аймгийн төгсөгч хамгийн өдөр
оноог авчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий
боловсролын I сургуулийн сурагч н.Шагж 2015 оны ЭЕШ-д математикийн
хичээлээр бүтэн оноо буюу 800 оноог авсан байна.

Архангайн аймагт хэрэгжиж буй “Математик хөтөлбөр” дөрөв дэх жилдээ
амжилттай хэрэгжиж улирлын сургалт, сондгой саруудын олимпиад, нэрэмжит
олимпиад, өртөөчилсөн олимпиадуудад тогтмол оролцдог багш болоод
сурагчид улс бүсийн олимпиад тэмцээнүүдэд тэргүүн, шагналт байруудад
орох нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *