Зарим аймагт галзуу өвчин гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутагт нийт гурван үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.