Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор
- Архангай аймгийн Хайрхан сумын малчин, гавьяат малчин Отгоны Дорж,
- АШУИС-ийн зөвлөх багш, анагаах ухааны доктор, ардын эмч Жамьянжавын Баасанхүү нарыг шагналаа.
Ардын багш цолоор
- Баянхонгор аймгийн “Өлзийт” МСҮТ-ийн захирал Сүхбатын Бямбадорж,
- Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа,
- ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, гавьяат багш Пунцагийн Санжид,
- Зурхайч, шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор
- “Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн Баяраагийн Батболд,
Гавьяат уурхайчин цолоор
- “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор
- Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Анхны анжис” ХХК-ийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа,
Худалдааны гавьяат ажилтан цолоор
- “Боса холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Цэвэгмэдийн Батбаяр,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор
- ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлгийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал,
Гавьяат жүжигчин цолоор
- Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Витафит” ХХК-ийн захирал Содномын Жаргалсайхан,
- “Өсөх зоос” компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолооо
- Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг,
Гавьяат барилгачин цолоор
- “Мото блок” ХХК-ийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн,
- “Непко” ХХК-ийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумъяасүрэнгийн Энхцэцэг,
- Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид,
- Төр захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир,
Алтангадас одонгоор
- Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн худалдааны ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа,
- “Жүр үр” ХХК-ийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл,
- Дорногрвь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү,
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- “Очир дагинас” ХХК-ийн ерөнхий технологич Норовын Гүрдорж,
- МУИС-ийн багш, профессор Очирын Алтансүх,
Цэргийн хүндэт медалиар
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин,
- Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч дарга, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан.