Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгийн Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол илэрчээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээжээ. Тус суманд сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын Шуурхай штабын бүлэг байгуулагдаж, хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *