Categories
мэдээ нийгэм

Ариг Рамён: Эрсдэлээс сэргийлж тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж, тусгаарлалт хийсэн

No photo description available.

“COVID-19” халдвартай нь батлагдсан Франц улсын иргэний явсан маршрут ил болоод байна. Маршрутад гуравдугаар сарын 5-ны өдөр “Ариг Аня” ресторанд үйлчлүүлсэн байв. Үүнтэй холбоотойгоор “Ариг Аня” ресторанаас мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд

“Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky-н хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдлээс сэргийлэх үүднээс тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж, тусгаарлалт хийгдсэн. Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтгэл, ариутгал байнга хийгдэж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархъя. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *