Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг консерватив хүчний нэр дэвшигч Маурисио Макри хошуучилж яваа тухай Reuters мэдээлэв.
Макри сонгуульд хошуучилж явааг экзит-полын гурван асуулга харууллаа. Асуулгад оролцогчдын 54.5 хувь нь Макрид санал өгчээ. Нөгөө нэр дэвшигч Буэнос-Айрес мужийн захирагч ДаниэльСциоли 45,5 хувийн дэмжлэг авчээ.
Аргентинийг сүүлийн 12 жилийн турш зүүний төвийг бодлогыг баримтлагч Кристина Фернандес ба түүний нөхөр агсан Нестор Киршнер нар удирдсан юм. Нэр дэвшигч Макри эдийн засгаа “зах зээлийн баримжаатай” болгохоо амалж байгаа.
Одоогийн ерөнхийлөгч Фернандес хуулийн дагуу гурав дахь удаагаа сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй юм.
Аргентины эдийн засаг хүнд байдалд байгаа. Тус орон 2001 онд дефолт зарласан. Дефольтын дараа инфляц хоёр оронтой тоонд шилжиж, төсвийн алдагдал өссөөр байна.
One reply on “Аргентинд сөрөг хүчний нэр дэвшигч тэргүүлж байна”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru