Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдана

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр болно. Энэ сарын 8-нд буюу өнгөрөгч баасан гарагт Ардчилсан намын “Цахим зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын баатар С.Бат-Үүл нарын 200 гаруй ҮБХ-ны гишүүн оролцсон юм.

Тус “Цахим зөвлөлдөх уулзалт”-д оролцсон ҮБХ-ны гишүүд үндсэн гурван асуудлын хүрээнд санал солилцсон бөгөөд ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдааныг яаралтай зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс өнөөдөр ҮБХ-ны ээлжит бус хурал цахимаар зохион байгуулагдахаар боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.

Цахимаар хуралдах ҮБХ-ны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай,
  • ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг хүчинтэйд тооцох тухай,
  • Намын гишүүдийг татвараас чөлөөлөх тухай,
  • Сонгуульт гишүүдийн татвар бууруулах тухай,
  • Бусад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *