Categories
мэдээ нийгэм

Арав гаруй мянган жолооч оноогоо хасуулжээ

Хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн зөрчлийн оноох тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Журам хэрэгжсэн сар гаруйн хугацаанд 10191 жолооч оноогоо хасуулжээ. Дурдсан арав гаруй мянган жолоочийн тавин хувь нь нэг оноо, бусад нь хоёроос тав хүртэлх оноог хасуулсан байна. Жолооч нар ихэнхдээ хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүй явсан тохиолдол бүртгэгджээ.

Дашрамд сануулж, ямар тохиолдолд оноо хасагдахыг доорх тайлбараар хүргэж байна.

НЭГ ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 192,000/

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 48,000, 19,200/

-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /Торгууль 9,600/
-Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /Торгууль 9, 600/

-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 19,200/

-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /Торгууль 19,200/

-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /Торгууль 96,000, 192,000/

ХОЁР ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 96,000/

-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /Торгууль 19,200/

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/

-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /Торгууль 9,600/

-Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/

ГУРВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/

-ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/

ТАВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *