Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аппаратаа далд хийх гэж 30 секунд саатсанаар арван хүн амьд үлджээ” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигч танд хүрч байна.

“Аппаратаа далд хийх гэж 30 секунд саатсанаар арван хүн амьд үлджээ” хэмээн тэргүүн нүүрт өгүүлжээ. Амиа алдагсдын шарилыг нисдэг тэргээр нийслэлд авчирсан байна. Энэ тухай нийтлэлийг “Өдрийн сонин”-ы нэг болон X, XI нүүрээс хүлээн авна уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганд хэлсэн үгийг “Улс төр” нүүрт нийтэлжээ. “Утаанаасаа салж байж улс орон хөгжинө” гэсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн “Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн амалжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Баабарын ээлжит нийтлэл гарсан шүү.

Тэрбээр энэ удаа “Декарт худалч” хэмээн өгүүлжээ. Өмнөх нийтлэлүүдээс онцгой содон мэдрэмж төрүүлэх вий. Уншаад үзээрэй.

ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батцэцэг “Хятад улс 2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт тавилаа” хэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно хэмээн ярьсан байна. Энэ тухай тавдугаар нүүрээс хүлээн авна уу.

“Түүхийн жимээр” буланд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал Д.Цэрэнсодномтой ярилцжээ.

Тэрбээр “Бодлогот баатар Цэнд гүн Юань гүрний нууц түүхийг монгол хэлнээ хөрвүүлэх адармаатай ажлын анхны шанг татсан” хэмээн тэр өгүүлжээ.

“Өд, бэх” нүүрт Тоорой овогт Т.Эрхэмбаярын “Сарны бүүвэйтэй хорвоо” номд багтсан шинэ уран бүтээлээс хүргэсэн байна.

“Дэлхийн мэдээ” долоо хоног үргэлжилсэн Хятадын коммунист намын их хурлын тухай онцолжээ.

Си Жиньпинийг ажиглагчид Мао Зэдунтай эн зэрэгцүүлэх болсон гэнэ шүү.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *