Categories
гадаад мэдээ

​АНУ Киркук хотод энхтайван тогтоохыг уриаллаа

Өчигдөр АНУ-ын Төрийн Департамент Иракийн дайснуудын идэш болохгүйн тулд Киркук хотод энхтайван тогтоохыг Засгийн газар болон Курдын зэвсэгт хүчинд уриаллаа. Энэхүү мэдэгдэлд Иракт оршиж буй “Лалын улс” бүлэглэлийг устгах гол зорилгоос энэхүү зөрчилдөөн хөндийрүүлнэ гэдгийг онцлон анхааруулсан байна. Иракийн Засгийн газрын зөвшөөрөлгүй есдүгээр сарын 25-нд явуулсан тусгаар тогтнох санал асуулгаас үүдэн сүүлийн гурван жил Курдын дайчдын мэдэлд байсан Киркук хотыг өчигдөр Засгийн газрын цэргүүд эзлэх явцад Курдын 17 дайчин алагдаж, 64 нь шархадсан явдал АНУ-ын Төрийн Департаментыг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байна.

Г.АМАР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *