АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд Массачусетс муж дахь АНУ-ын Агаарын үндэсний гвардийн 102-р тагнуулын албаны ажилтан 21 настай Жек Тейшераг Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг баталжээ. Үүнээс өмнө Пентагоны хэвлэлийн төлөөлөгч генерал Пэт Райдер хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлэл цацагдсан нь “санаатай гэмт хэрэг” гэж мэдэгдэж байсан юм.
Баривчлах ажиллагаанд хуягт машин хэрэглэн сэжигтэнгийн гэрт нь очсон хэд хэдэн хууль сахиулагчид оролцсон байна. Сэжигтэн гараа өргөн ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн байна. Зургаас харахад Тейшейра улаан шорт, подволк өмссөн байжээ.
Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины дайн болон бусад олон улсын асуудлаарх Пентагоны олон тооны баримт бичиг задрагдсан тухай шинэ нарийн ширийн нийтэлсэн юм. “Вашингтон Пост” сонинд тус цэргийн баазын залуу ажилтан онлайн тоглоомын чатаар найзуудтайгаа нууц файлуудыг хуваалцаж байсан тухай мэдээлжээ. Мөн пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчид тэр хүний нэр, албан тушаалыг олж чадсан гэж мэдэгдэв.
Нийтлэгдсэн нууц баримт бичгийн хамгийн сүүлийн хэсэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Украины дайнд ямар хандлага гаргасныг болон Африкийн зарим удирдагчдын тухай мэдээлэл ил болсон. Гутерриш ямар ч үнээр хамаагүй тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж, Оросын ашиг сонирхлыг хангахад бэлэн байсан