Categories
гадаад мэдээ

АНУ-ын сөнөөгч, бөмбөгдөгч онгоц цэнэглэгч онгоцтой мөргөлджээ

Image result for F/A-18  KS-130

АНУ-ын сөнөөгч, бөмбөгдөгч F/A-18 онгоц, цэнэглэгч Боинг KС-130 онгоцтой Япон тэнгисийн эрэг орчимд мөргөлдсөн тухай Америкийн тэнгисийн цэргийн корпусын мэдэгдэлд дурджээ. Энэ осол орон нутгийн цагаар 02:00 цагт болсон байна. Хоёр онгоц АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазаас хөөрч, хуваарьт сургалтын нислэг үйлдэж байсан бөгөөд онгоцонд хичнээн хүн байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. “CBS” сувгийн сэтгүүлч Мэри Уолш КС-130 онгоцонд таван хүн, F/A-18-д хоёр нисгэгч байсан гэж твиттертээ бичжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа аж. “ABC” телевизийн мэдээлснээр, аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцож буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *