АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Бүгд найрамдах намын бүлгийн даргаар Митч Макконнелл улиран сонгогджээ.Сенатын танхим дахь БНН-ын бүлгийн даргын албыг олон жил хашиж буй Кентукки муж улсын сенатч М.Макконнелл Флорида муж улсын сенатч Рик Скоттыг 37-10 саналын харьцаагаар ялсан байна.
Өдгөө 80 настай М.Макконнелл уг албанд улиран сонгогдсондоо баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ардчилсан намынхны хувьд Сенатын танхимд олонхын байр сууриа хадгалан үлдэх нь нэгэнт тодорхой болсон билээ. Харин завсрын сонгуулиар бүх 435 гишүүнийг сонгодог Төлөөлөгчдийн танхимд аль нам хяналтаа тогтоох нь тодорхойгүй хэвээр байна.
БНН-ынхан одоогоор 218 суудалд ялалт байгуулснаар олонх болоод байгаа бол АН-ынхан 207 суудал аваад байгаа бөгөөд үлдсэн 10-д нь аль нам ялалт байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.Мөн ирэх хоёр жилд Конгрессын доод танхимын АН-ын бүлгийг хэн даргалах нь одоогоор тодорхой болоогүй байна.Шинэ Конгресс ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийнэ.