Categories
гадаад мэдээ

АНУ-ын миссээр өнгөт арьст бүсгүй тодорлоо

Атлантик Сити хотноо болсон “АНУ-ын Мисс 2019” шалгаруулалтын ялагчаар Ноа Франклин хэмээх өнгөт арьст, үзэсгэлэнтэй бүсгүй тодорчээ. Тэрээр Хойд Каролинад төрсөн ч шалгаруулалтад Нью Йорк мужийг төлөөлж оролцсон байна.

Төрөлх муждаа хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, дараа нь Нью Йорк мужид шилжин дуурийн дуучин мэргэжлээр суралцаж байгаа аж. Ноа Франклин сэтгүүлчдэд “Дунд сургуульд байхад манай сургуулийн ихэнх хүүхэд цагаан арьстнууд байдаг байлаа. Хар арьстнууд тав орчим хувийг л эзэлж байсан байх. Багадаа би арьснаыхаа өнгөнөөс болоод өөрийнхөөсөө огт өөрөөр байдаг байсан. Гэвч хожим урлагт дурлах болж, өөрийгөө олсон. Хөгжим намайг өөрийгөө олж, өөрөөрөө байхад тусалсан” хэмээн ярьжээ. Тэрээр хамгийн анхны дуугаа зургаан настай байхдаа зохиосон гэнэ.

АНУ-ын мисс болсноор тэрээр 50 мянган ам.долларын сургалтын тэтгэлэг хүртэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *