Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болно

АНУ нь 1788 онд Үндсэн хуулиа соёрхон баталснаас хойш төлөөллийн ардчилсан улс байсаар иржээ. 18 болон түүнээс дээш насны Америкийн эрэгтэй, эмэгтэй бүх иргэд сонгууль өгдөг. Энэхүү чөлөөт, шударга сонгууль нь ардчиллын тулгуур юм. Төлөөлөгчдөө сонгохдоо сонгогчид нийгмийнхээ ирээдүйг тодорхойлох удирдагчдыг сонгодог. Ийм ч учраас сонгууль нь жирийн иргэдэд эрх мэдлийг олгодог. Тэд өөрсдийн засгийн цаашдын бодлогод нөлөөлөх боломж олгосноор өөрсдийн ирээдүйд нөлөөлөх боломжийг өгдөг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчөө сонгодог анхны улс болсон юм. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн байна гэж заасан байдаг байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *