Categories
мэдээ цаг-үе

​АНУ-ын Чикаго хотод монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

One Woman's Quest To Solve Her Uncle's Murder | Midday on WNYC | WNYC

АНУ-ын Чикаго хотод оршин суудаг монгол залуу халдлагад өртжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн У нь баруун гуяндаа буудуулан ихээр цус алдаж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай цус сэлбэх шаардлагатай байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Хэрэг гарсны дараа манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр газар дээр нь очиж, шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Чикаго хотод 5000 гаруй монгол иргэд амьдардаг гэсэн тоо бий.АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, азиуд руу халдах гэмт хэрэг буурахгүй талаар хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *