Categories
гадаад мэдээ

АНУ-д 13 настай хүүхэд автомашин жолоодож осол гаргасны улмаас 9 хүн амиа алджээ || DNN.mn

АНУ-ын Техас мужид 13 настай хүүхэд автомашин жолоодож осол гаргасны улмаас есөн хүн амь үрэгдсэн талаар СNN агентлаг мэдээлсэн байна.

Пикап загварын автомашин жолоодож явсан хүүхэд автобустай мөргөлджээ. Автобусанд их дээд сургуулийн гольфийн багийнхан болон дасгалжуулагч зорчиж явсан аж. Ослын улмаас зургаан оюутан тэдний дасгалжуулагч, хоёр жолооч амиа алджээ. Хэрэг гарсан шалтгааныг пикап машины урд талын дугуй хагарч, замын эсрэг урсгалд гарсан нь ослын шалтгаан байж магадгүй гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн даргын орлогч мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *