Categories
гадаад мэдээ

АНУ-аас Тайваньд нийлүүлэх вакцины тоог гурав дахин нэмэв

АНУ-аас Тайваньд нийлүүлэх “Covid-19” цар тахлын эсрэг вакцины хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлснээ мэдэгджээ.

Тус улсаас Тайванийг цар тахлын эсрэг тэмцэлд дэмжихийн зэрэгцээ Бээжингээс ирэх дарамтаас хамгаалах зорилгоор дээрх арга хэмжээг авсан байна. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Нед Прайсын мэдээлснээр Вашингтоноос 2.5 сая тун вакциныг Тайвань руу тээвэрлэн хүргэжээ. Тайвань нь цар тахлын эхэн үед халдварын тоог амжилтай барьж байсан ч өдгөө вакцинжуулалтын хувь хангалтгүй байгаагаас халдварын давалгаанд өртжээ. Арлын хэмжээнд 14 мянган хүн халдвараар өвчилж, 538 хүн нас бараад байна. Тайваньд 100 мянган хүн тутамд ердөө зургаан тун вакцин оногдож байгаа аж.

АНУ нь анх зургадугаар сарын 6-нд Тайваньд 750 мянган тун вакцин хандивлахаа мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *