Categories
гадаад мэдээ

Английн уулчинг хөнөөсөн хэргийг шалгаж дуусчээ

Английн уулчин, парапланы нисэгч 53 настай Стивен Эдуард Нэйш өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн нутагт бусдад хорлогдон нас барсан билээ. Түүний цогцос тус аймгийн Хангай сумын Тэрх бригадаас олдсон юм. Г гэгч нь хохирогчийн биед байсан зүйлсийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр хатгаж, бүрэлгэсэн болох нь тогтоогдсон.

Г-д холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91.2.1 дэх хэсэгт заасан шунахайн сэдлээр хүний амь хохироосон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *