Categories
гадаад мэдээ

Английн Ерөнхий сайд эмэгтэй хүн болж магадгүй

Их Британийн Ерөнхий сайдын сонгуульд Тереса Мэй, Андре Лидсом хэмээх хоёр эмэгтэй тунаж үлдээд байна. Андре Лидсом нь эрчим хүчний сайд, Тереса Мэй нь Консерватив намын нарийн бичгийн даргын албыг эрхэлдэг юм байна.

Ерөнхий сайдад нийт таван хүн нэр дэвшсэн бөгөөд долдугаар сарын 7-ны санал асуулгаар Тереса Мэй 199, Андре Лидсом 84, Мишел Гови 46 хүний санал авчээ.

Энэхүү сонгуулийн дүн эцэслэн ирэх есдүгээр сарын 9-нд гарах аж. Тереса Мэй хамгийн өндөр саналтай явж байгаа бөгөөд Ерөнхий сайдаар сонгогдвол Английн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болох аж. Үүний өмнө Маргарет Тетчер 1975-1979 оны хооронд анхны Ерөнхий сайд болж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *