Categories
гадаад мэдээ

Ангела Меркелийн хөрөг бүхий алтан зоос гаргажээ

Германы Канцлер Ангела Меркелийн 16 жилийн эрин үе төгсгөл болж байгаад зориулан тус улсын зоос, үнэт металлын онлайн дэлгүүрүүд Меркелийн хөрөг бүхий цул алтаар хийсэн бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргажээ.

Уг зоосонд дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ хөргийнх нь дор сийлжээ. 0.3 грамм жинтэй бэлэг дурсгалын уг зоос нь 49 еврогийн үнэтэй байх аж.

Германд есдүгээр сарын 26 буюу өнөөдөр ням гаригт Бундестаг буюу парламентын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулын дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Канцлерыг нэр дэвшүүлэх юм. Ангела Меркель сонгуулийн дараа улс төрөөс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *