Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН, ИЗНН хоёр нэгдэх тухай огт яригдаагүй гэв

Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам нэгдэх гэж байгаа гэсэн албан бус мэдээлэл тараад байсан. Тэгвэл өнөөдөр Иргэний зориг Ногоон намаас мэдээлэл хийж, хоёр нам нэгдэх тухай мэдээ огт үндэсгүй гэдгийг мэдэгдэв.

ИЗНН-ын удирдлагууд “АН-тай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлага Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь огт үндэслэлгүй. ИЗНН-ын зүгээс АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл явагдаагүй бөгөөд АН ч ИЗНН-д нэгдлийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй” гэв.

ИЗНН-аас АН-д шаардлага хүргүүлэхээр болсон байна. Уг шаардлагад: “Засгийн эрхийг баригч Ардчилсан Нам улс төрийн бусад намын дотоод хэрэгт хууль бусаар оролцоход цагаа зарцуулах бус харин 2012 оны сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийн төлеө улам шаргуу ажиллах ёстой гэж манай нам үзэж байна.

АН-ын удирдлага улс төрийн намын биеэ даасан байдалд хууль бусаар халдсан энэхүү бүдүүлэг, эрээ цээргүй үйлдлээ таслан зогсоож, ИЗНН-ын гишүүдээс уучлал эрэхийг шаардаж байна” гэжээ.

Цаашид энэ үйлдлээ үргэлжилбэл Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь хандах болно гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *