Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна

Өнөөдөр Ардчилсан нам улс төрийн нам, төрийн бус байгууллагуудтай хамтарч, Сүхбаатарын талбайд олон нийтийн жагсаал зохион байгуулж байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ жагсаалын талаар хэлэхдээ “Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна” гээд ажил хийдэггүй, толгойгүй Засгийн газарт ташуур өгнө гэсэн юм.

Одоогоор төв талбай дүүрэн хүнтэй болж Ардчилсан намынхны эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Жагсагчид Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирж байгаа юм. Тэд Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар жагсаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулган дээр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Ардчилсан намын бүлэг өнөөдрийн чуулганы хуралдаанд орохгүй. Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас зохион байгуулж байгаа жагсаалд оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна” гээд чуулганыг орхин гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *