Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан саналуудаа татаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс татгалзлаа

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Мурат нар оролцож, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлэв.

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын 25 саналыг хүргүүлсэн. Гэвч АН-ын хүргүүлсэн гол гол заалтууд хэлэлцүүлгийн үеэр унасан.

Тухайлбал:

  1. Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох.
  2. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож, намуудын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах. Цаашлаад УИХ-ыг зохион байгуулалт, хариуцлагатай байлгах.
  3. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангах ёстой.
  4. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох
  5. Ерөнхий сайдын бие даасан байдал, гүйцэтгэх засаглалыг чадавхжуулах Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй.
  6. Төсөв, татвар, хураамжтай заалтууд тухайлбал, Засгийн газрын өр 60 хувиас дээшгүй байх зэрэг заалтуудыг МАН-ынхан унагаасан.

Тиймээс АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналуудаа татаж авах шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ынхан цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат албан ёсоор хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *