Ардчилсан намынхан мэдээлэл хийлээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Монголын телевизүүдийн холбоо маргааш мэтгэлцээн зохион байгуулах талаар сурталчилгаа явуулж байна. Энэ сарын 24-ний өдөр МҮОНТ-ээр мэтгэлцээн явуулах гэнэ. Ардчилсан нам өмнөх байр сууриараа байх болно. Бид зургаадугаар сарын 24-ний өдөр МАН, МАХН-аас нэр дэвшигчдийг “Монгол ТВ” телевизэд болох мэтгэлцээнд урьж байна. Телевизүүдийн холбоо хараат бус гэдгээ батлах хэрэгтэй. Бид хамгийн хараат бус гэж ойлгож байгаа “Монгол телевиз”-ийг сонгож, хоёр нэр дэвшигчийг мэтгэлцээнд урьж байгаа юм” гэлээ.