Энэ сарын 16-ны өдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана гэх мэдээлэл бий. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Энэ хурлаар хамгийн түрүүнд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батална. Дөрөвдүгээр сарын 20-нд Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгөх ёстой. Тиймээс ҮЗХ-оор шийдэх нэн тэргүүний асуудал бол намын мөрийн хөтөлбөр юм” гэж хэлсэн юм.
Харин маргааш “Их тэнгэр” цогцолборт болох тус намынхны уулзалтаар энэ асуудлыг шийдэж, ҮЗХ-гоо хэзээ хуралдуулах товоо албан ёсоор тогтох бололтой. “Их тэнгэр”-т болох энэхүү уулзалтаар намын дотооддоо зөрчилдөж буй бусад асуудлаа ч ярилцах тухай мэдээлэл гараад байгаа билээ.