Categories
мэдээ цаг-үе

АН-ын гишүүд Үндсэн дүрмийг цахимаар хэлэлцэж өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ

АН удаа дараа ялагдал хүлээсэн нь намын дүрмийн алдаа дутагдлаас болсон гэж намын гишүүд үзэж байгаа учраас ирэх амралтын өдрүүдээр Их хурлаа цахимаар хуралдуулж намын дүрэмдээ өөрчлөлт оруулна хэмээн мэдэгдээд буй. Гэвч өнөөдөр АН-ын гишүүд цахимаар хуралдаж, Үндсэн дүрмийг цахимаар хэлэлцэж өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Учир нь намын удирдлагуудын зүгээс Үндсэн дүрэмд ямар өөрчлөлт оруулах талаар анхан шатны байгууллагын болон жирийн гишүүддээ ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй атлаа цахимаар хэлэлцүүлж өөрчлөлт оруулна гэж байгаа нь учир дутагдалтай. Дүрмийг цахимаар хэлэлцэх боломжгүй ба хэлэлцэж өөрчиллөө гэхэд намын төлөөлөх хэмжээнд байж, хүчин төгөлдөр байж чадахгүй гэдгийг гишүүдийн зүгээс хэлж байна.

Түүнчлэн намын Үндсэн дүрмийг өөрчлөх асуудлаас илүүтэй намын даргаа сонгох нь хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн юм. Тодруулбал, “АН зургаан сарын хугацаанд удирдлагагүй, толгойгүй явлаа. Үндсэндээ АН сэхээнд байна. Үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гэтэл энэ асуудлаа ярихын оронд Үндсэн дүрмийг өөрчлөнө гэж байгаа нь намаас бие дааж явсан хүмүүсийг буцааж намдаа авах гэх мэт, одоогийн удирдлагууд өөрсдийн эрх ашигт тохируулах гэсэн арга гэх хардлага төрж байна.

ҮБХ-ны гишүүд ч энэ асуудлыг дэмжихгүй байгаа. АН-ын үндсэн дүрмийн өөрчлөх шаардлагагүй. АН удаа дараа ялагдал хүлээсэн нь дүрмээс бус намын дотоод хагаралаас болсон. Үндсэн дүрмийг өөрчлөх шаардлагагүй. Үүрэг гүйцэтгэгч гэх хүн намыг авч явж, асуудлыг шийдэж чадахгүй байна. Тиймээс нэн даруй даргатай болох нь чухал. АН сахилга бат муутай, талцан хуваагдаж, дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *