Categories
мэдээ нийгэм

АН-ын гишүүд Н.Алтанхуягаас намын байраа нэхэж, мэдээлэл хийв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос АН-ын дарга асан Н.Алтанхуягаас намын байраа нэхэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд “2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН-ын гишүүд оролцож “Ардчиллын өргөө”-нийхөө шавыг тавьж байсан. Харин Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш нам өөрийн байргүй болсон. АН үндэсний хэмжээний том нам гэхэд өөрийн гэсэн байргүй, ардчиллыг хамгаалах үндэсний хэмжээний том нам яагаад орох оронгүй явж байгаа нь партизанууд бидний сэтгэлийг зовоож байна. СТӨ-ний хажуу дахь байр болон 3,350 м2 газрын гэрчилгээ АН-ын мэдэлд байхаа больж нэр бүхий арилжааны банк худалдан авсан тухай гэрээ, баримт дэлгэгдлээ. Байрны газрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс Н.Алтанхуягаас АН-ын даргын санал хураалт болохоос өмнө 180.000 гишүүдийн нэрийн өмнөөс “Ардчиллын өргөө”-өө нэхэж байна” гэв.

“Хандивын алтан, мөнгөн тоосго 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, жирийн гишүүд, дэмжигчид 10, 20, 50, 100 мянган төгрөгөөс эхлээд хандиваа харамгүй өргөснийг хувьдаа завшсан байвал АН-ын гишүүд Н.Алтанхуяг болоод бусад холбогдох хүмүүсээс ял асууж, шүүхэд хандах болно” гэдгээ ч мэдээллийн үеэр дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *