Categories
мэдээ улс-төр

АН-ын генсек Л.Эрхэмбаяр анхааруулга өгөв

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “БЗД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн бичсэн байсан. Тэгвэл үүний хариуд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр аймаг, дүүргийн намууддаа албан бичиг явуулж, анхааруулга өгчээ. Тодруулбал “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасныг болон Ардчилсан намын гишүүний татварын журмын 6.1 дэх заалт, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 6.1 дэх заалтыг тус, тус баримтлан ажиллахыг дунд шатны намуудад чиглэл болгож байна” гэжээ.

Уг нь хууль, дүрмээрээ дунд шатны байгууллага нь гишүүдээсээ мөнгө, татвар авахыг хориглодог ч энэ дүрэм, журам зөрчигдсөөр өдийг хүрсэн. Тиймээс одоо энэ байдлыг таслан зогсоох ёстой гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *