Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг товч, тодорхой хуралдаж Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудалд саналаа нэгтгэж, дэмжихээр болов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Засгийн газрын гурван гишүүнийг солих санал гаргаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн. Гэхдээ Засгийн газар өчигдөр /2016.05.23/-ийн хуралдаанаараа Засгийн газрын гишүүн, чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцээгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Цээпил мэдэгдлээ.

Ардчилсан намын бүлгийн хурлын дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *