Categories
мэдээ улс-төр

АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтнууд зөвлөлдөнө

ЗурагАрдчилсан нам (АН)-ын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 7-9-ны хооронд Улаанбаатар хотод болно.

Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан АН-ын зүгээс удирдах ажитны зөвлөгөөнөө зохион байгуулж, намын шинэчлэлт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох аж. Энэ үеэр АН-ын дарга улс төрийн илтгэл тавьж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *