Categories
мэдээ улс-төр

АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ирэх бямба гаригт батламжилна

АН-ын VIII Их хурал ирэх бямба гаригт Төрийн ордонд болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжилна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болохтой холбогдуулж өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэх ажил эхэлж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ, “Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж тав хоногийн хугацаанд бүртгэнэ гэж заасан. Тэр хүрээнд манай АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-6-ны хооронд тодорно. АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр баталгаажина” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Гадаад хэргийн сайд асан Л.Болд, нийтлэлч Баабар, АН-ын гишүүн Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *