Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ой хээрийн 4 түймэр гарчээ DNN.mn

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ой хээрийн дөрвөн түймэр гарч Онцгой байдлын газраас унтраасан байна. Тодруулбал Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Увс аймгийн Сагил, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад түймэр гарч Онцгой байдлын алба хаагчдаас гадна Хилийн цэрэг, Засаг даргын тамгын газрын ажилчид түймрийг унтраажээ.

Мөн өдрүүдэд нийслэл хот болон Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймгуудад ахуйн найман түймэр гарч байсныг унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *