Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Наадам хаяанд ирлээ. Айл бүр шөлний хонио төхөөрч, баяртаа бэлдэхээр зэхэж буй. Тэгвэл өнөөдрийн дугаарт шөлний хонь ямар үнэтэй байгааг сурвалжлан хүргэж байна. Баянзүрхийн товчоо, Эмээлт захын наахна хонь зарж буй хүмүүс цуглачихсан байгаа ажээ. Тэд зургадугаар сарын сүүлээр хэдэн хонио ачаад хотын захыг барааджээ. Баруун аймгийнхан Эмээлтийн наахна, зүүн нь Баянзүрхийн товчооны хажууханд зарж буй хонио хашжээ. Шөлний хонь дунджаар 170 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийг оргон зайлсан, Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Харин тэрбээр оргон зайлаагүй бөгөөд эх орондоо өчигдөр ирсэн байна. Түүнийг өнгөрсөн лхагва гаригийн шөнө Монголдоо ирж, “Чингис хаан” нисэх буудалд буухад нь манай сэтгүүлч уулзаж, ярилцсанаа хүргэж байна. “А.Гансүх: Эх орноосоо зугтах шаардлага надад байхгүй” ярилцлагыг нэг, тавдугаар нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод буй Л.Болдын “Албан тушаал тойрсон наймааны хэрүүлийг гаднаас шидээд байна” ярилцлага өнөөдрийн дугаарын Улс төрийн буланд гарлаа. Эрхэм гишүүн “Ардчилсан нам олонхи болохын тулд сонгуульд орсон ч нийт суудлынхаа 30 хувийг ч авч чадахгүй хэмжээнд хүрсэн нь бидний хувьд том сануулга боллоо” хэмээн ярилцлагадаа онцолсон байна лээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт сэтгүүлч Д.Гансаруулын “Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ” нийтлэл хэвлэгдэн та бүхэнд хүрч байна.

“Николай Рерихийн сод бүтээл “Шамбалын хаан Рэгдэндагва”
гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү?” цуврал сурвалжлагын хоёр дахь дугаар өнөөдөр мөн танд хүрч байна. Оросын алдарт зураач
Николай Рерихийн сод
бүтээлүүдийн нэг болох
дэлхий нийтэд “Улаан хөлөгт
баатар” гэдэг нэрээрээ
алдартай “Шамбалын хаан
Рэгдэндагва” гэх зургийг
хууль бусаар хуулбарлаж,
түүнийг нь хил давуулсан
байж болзошгүй хэргийн
талаар бид цувралаар хүргэж
байгаа юм. Долдугаар нүүрээс уншаарай.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын ерөнхий найруулагч нийслэлийн
“Улаанбаатар” чуулгын
дарга Р.Мөнхсайхантай хийсэн ярилцлага, “Евро-2016” булан, “Эх орон сумаас эхэлнэ”, “Улаанбаатарын амьдрал” зэрэг булангуудыг энэ өдрийн шинэ дугаараас хүлээн авч уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *