Categories
мэдээ нийгэм

Амьдралд хэрэгтэй 24 зөвлөгөө

  Уншигч таны амралтын агшинд зориулж амьдралд тань хэрэг болж болох 24 зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн  тортыг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан  хадгалах боломжтой.

 2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.

3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их хэмжээний витаминаа хадгалж үлдэнэ.

 4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.

 5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.

 6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхэвэл, эсвэл хэрчсэн  махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.

 7. Өрөөнөөс будагны үнэрийг хурдан гаргахын тулд хэд хэдэн газар давстай ус тавина.

 8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийх хэрэгтэй.

 9.Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай  үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.

 10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулаад савандаж  байгаад индүүдэх хэрэгтэй.

11. Шүд хорхойтох болон ер нь шүдний ихэнх өвчинд төмсийг цагаан гаа давсны хамтаар адил тэнцүү хэмжээтэйг буцалгаад, бэлдмэлээр нь шүдээ зайлж угаах нь дээрх өвчнүүдийг анагаадаг төдийгүй шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэхэд онц тустай ажээ. Өдөрт хоёр удаа тогтмол хэрэглэх нь үр дүнтэй юм байна.

12. Хүйтний улиралд та гоёмсог, үнэтэй дээлээр гангардаг бол энэ зөвлөгөөг уншаарай. Үслэг дээлийн өнгийг гэрийн нөхцөлд сэргээн янзлахдаа юуны өмнө зөөлөн даавуугаар гөвөх хэрэгтэй. Төмсний гурил бензин хоёрыг хольж уг бэлдмэлээрээ сорыг сөргүүлэн арчих нь зүйтэй. Ер нь аливаа үслэг эдлэлийг цас дагтаршин хунгарласан тийм газар гөвж, сэгсэрэх нь өнгийг сэргээдэг онцлогтой.

13. Үс унах, хумс хугарахыг ядаргаа цус багадалтаас үүдэлтэй гэх боловч ихэнхдээ хуурайшилтын улмаас дээрх шинж тэмдэг илэрдэг. Иймээс та үсний хуурайшилтыг арилгах буюу үс унахаас сэргийлэх арчилгааг сайн хийх хэрэгтэй. Ямар ч хүн юм угаахгүй удахад юм уу, гараа арчлахгүй хэд хоноход л арьс хуурайшин, холцруутаж эхэлдэг. Ийм болохоор та хумсаа болон гарынхаа арьсыг ч анхаарахад илүүдэхгүй.

14.Хулдаасыг ажлын байранд хадгалахдаа босоо байдлаар хадгална. Хулдаасыг гадаргууд наахаас өмнө өгөгдсөн хэмжээгээр зүсч, зузаан нимгэнээс хамааруулан 2-3 хоног сайтар бэлтгэгдсэн тэгш гадаргуу дээр цельсийн 16-18 хэмийн дулаантай өрөөнд хуурайгаар нь хээг тааруулан нийлүүлж дэвсэнэ.

15. Тавилгыг зөөх үед шал зурах цөөнгүй. Ийм үед тавилгын хөлөнд хуучин оймс углавал зурахгүй.

16.  Индүүний ёроолын харласан хэсгийг арилгахын тулд дээр нь давс асгасан цаас индүүдэхэд хангалттай.

17.  Хөргөгчинд их ногоо хадгалах үед эвгүй үнэртэй болдог. Ийм үед ногоогоо сонингоор ороовол хөргөгч эвгүй үнэртэй болохгүй.

18.Угаалтуурын ус удаан доошлоод байвал хоолой руу хагас литр халуун усанд хагас аяга хүнсний соод хийгээрэй.

19.  Зэвэрдэггүй төмөр буюу “нерж” гэсэн бичгтэй эдлэлүүдийг оливийн тосоор цэвэрлэхэд сайн өнгө ордог. Эхлээд тостой алчуураар сайтар арчаад дараа нь хуурай цаасан алчуураар гялалзтал арчина.

20. Цамцан тогтсон уруулын будгийн толбыг үсний лакаар хялбар арилгаж болдог. Уруулын будаг болсон зүйлийг угаалгын машинаар угаах гэж байгаа бол эхлээд үсний лак шүршээд арваад минут болсны дараа чийгтэй даавуу, эсвэл хөөсөөр арчаад дараа нь угаалгын машинд хийгээрэй.

21..    Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн соод ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй соод хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилна.

22.Машин өнгөлдөг тос нь угаалтуур, цорго, шүршүүрийн өрөөний хаалга энэ тэрийг өнгөлөхөд тохиромжтой. Ингэснээр савантай усны толбо үлдэхгүй.

23.  Чанасан өндөгний хальсыг лонх, ваарыг цэвэрлэхэд ашигладаг. Нунтаглаж жижиглэсэн өндөгний хальсыг саванд хийгээд дээрээс нь угаагч шингэн, усны хамт жаахан хийгээд сайтар сэгсрээрэй.

24. Элгэн гутал, бээлийн дээрх жижиг толбыг хумсны хуурайгаар арилгахад хялбар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *