Categories
гадаад мэдээ

Америкийн нэр бүхий улстөрчидтэй нэр холбогдсон Хятадын тагнуулч эмэгтэй Кристин Фан

Axios цахим хуудаст өнгөрсөн мягмар гаригт Хятадын иргэн Кристин Фан гэгч эмэгтэй АНУ-д тагнуулчаар ажиллаж байсан тухай мэдээлжээ. Уг эмэгтэйн бүтэн нэр нь Кристин Фан Бэй Эриад аж.

Тэрээр Калифорни муж улсын хоёр ч хотын даргатай нэр холбогдож, дотно харилцаатай байсан тухай өгүүлсэн байна. Кристин Фан нь АНУ-ын улстөрчдийн ойрын хүрээлэлд багтаж, олон жил мэдээлэл цуглуулж байсан” гэжээ. Энэ нь 2011-2015 оны хооронд хамаарах асуудал аж.

АНУ-д тагнуулын үүрэг гүйцэтгэж, улстөрчидтэй янаг амрагийн холбоо тогтоон, мэдээлэл цуглуулдаг байсан тэрээр Холбооны мөрдөх товчоо өөрийг нь мөрдөж эхлэх үед нутаг буцан дахиж ирээгүй гэжээ. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Эрик Сволвелл, Тулси Габбард нарт хандив цуглуулахад нь тусалж байсан тухай өөр мэдээ байгаа аж.

Кристин Фаныг 20-30 настай байхдаа АНУ-д очсон. Калифорни муж улсын Ийст Бэй их сургуульд элсэн орсноор найзын хүрээгээ тэлэх болсон. Сургуулийнхаа удирдах алба тушаалтны байр сууриа ашиглан улс төрийн арга хэмжээнүүдэд оролцож, голлох үүрэг гүйцэтгэж байсан гэжээ. Мөн сайн дураараа кампанит ажлуудад хувь нэмэр оруулж байсан талаар өгүүлсэн байна.

Бээжингийн нэгэн профессор “Бидэнд АНУ-ын улс төр, эрх мэдэлтнүүдийн ойрын хүрээлэлд нөлөө үзүүлэх хүмүүс бий” гэж бичсэнийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гаригт твиттертээ жиргэжээ. Үүний дараа Axios сайт Хятадын тагнуулч эмэгтэйн тухай ийн нийтэлжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *