Categories
гадаад мэдээ

Америк тивийг дамнасан бүтэн нар хиртэлт болжээ

Нэг зууны дараа анх удаагаа нар бүтэн хиртлээНомхон далайн баруун эрэгт орших Орегон муж улсаас Атлантын далайн зүүн эрэгт орших Өмнөд Каролина муж улс хүртэлх зурвас бүсэд 1918 оноос хойш анх удаагаа бүтэн нар хиртэлт ажиглагджээ. Иллинойс муж улсын Карбондейл хотод бүтэн нар хиртэлт хамгийн урт буюу 22 минут 44 секунд ажиглагдсан гэнэ. Харин Ореган мужид нар хиртэж эхэлснээс хойш нэг цаг 30 минутын хугацаанд Идахо, Монтана, Вайоминг, Небраска, Канзас, Айова, Миссури, Иллинойс, Кентакки, Теннесси, Жоржиа, Хойд Каролина, Өмнөд Каролина гээд бүс нутаг даяар ээлж дараалан нар хиртсэн байна. Нар хиртэлтийг жижиг тосгоноос эхлээд томоохон цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгалийн ховор үзэгдлийг ажиглах боломжтой газар бүрт маш олон хүн цугларч, тусгай нүдний шил ашиглан сонирхож байжээ. Иллинойс мужийн Карбон­дейл хотынхон өөрсдийгөө “Америкийн нар хиртэлтийн огтлолцох цэг” хэмээн нэрлэжээ. Олон улсын сансрын буудалд байрлаж буй Италийн сансрын нисгэгч Паоло Несполи нар хиртэлтийн дэлхий рүү тусгаж буй сүүдрийг гэрэл зурагт буулгаж авчээ. Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох аж. Харин америкчууд 2045 оноос нааш хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлтийг харахгүй нь ээ. Тэгвэл АНУ-аас гадна гэвэл 2019 онд Номхон далайн өмнөд хэсэгт Чили болон Аргентинд нар бүтэн хиртэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *