Categories
гадаад мэдээ

​Америк сурагч Пентагоны тэргүүнээс ярилцлага авчээ

Америкийн нэгэн ахлах ангийн сурагч Пентагоны тэргүүнтэй утсаар холбогдсон төдийгүй ярилцлага авч чадсан талаар “Нью-Йорк Пост” сонинд мэдээлжээ. Түүнийг Тедди Фишер гэх бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ж.Мэттисийн утасны дугаарыг санаандгүй олж, ярилцлага авах хүсэл төрснөө орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа хуучилжээ.

“Вашингтон Пост” сонин тавдугаар сарын 11-ний дугаартаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хамгаалагч Кит Шиллер гартаа багц баримт барьсан зургийг нийтэлжээ. Баримтын зарим хэсэг нь ил гарсан байсан тул түүн дээр Пентагоны овог нэр, гар утасны дугаар нь харагдаж байжээ. Вашингтон Пост сониныхон цахим хуудаснаа тавьсан тус зургийг хэдэн хоногийн дараа авсан аж. Харин сэргэлэн хүү Тедди Фишер түүнийг нь тэмдэглэн авсан төдийгүй Ж.Мэттистэй холбогдож чаджээ. Тэрээр эхлээд түүн рүү ярилцлага авах хүсэлтэй байгаагаа мессежээр илгээсэн аж. Пентагоны тэргүүн хүсэлтийг нь хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Тэдний ярицлагаа 45 минут үргэлжилжээ.

Дашрамд дурдахад, Ж.Мэттис өөрөө Вашингтон муж улсынх бөгөөд нутагт нэгтэн болох сурагч Фишерт ярицлага өгөхдөө уриалгахан хандсан аж. Ярилцлагынхаа үеэр Ж.Мэттис сурагчдад байнга туслахыг эрмэлздэг. Мөн тэдэнтэй туршлагаасаа хуваалцахыг аль болох хичээдэг гэсэн байна. “Нью-Йорк Пост” сонины мэдээлснээр Ж.Мэттис түүнтэй АНУ-ын гадаад бодлогын асуудлаар өргөн сэдвийн талаар ярицлсан гэнэ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн засаг захиргаа, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон болоод радикаль үзэлтнүүдийн талаар гээд олон сэдвийг энэ үеэр хөндөн ярилцсан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *