Categories
мэдээ нийгэм

АмЧам Монгол “Өсөлтөд хүрэх зам-2017” гол зорилтуудаа тодорхойлжээ

Өнөөдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь “Өсөлтөд Хүрэх Зам 2017” буюу энэ оны бодлогын голлох баримт бичгээ боловсруулан гаргалаа. АмЧам Монгол нь АНУ-Монгол улсын хооронд худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг татах зорилгынхоо хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлэх бодлогын гол чиглэлүүдээ энэхүү баримт бичигтээ тусган оруулдаг юм.

2017 онд АмЧам Монгол нь стратегийн гол дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах ба үүнд гишүүн байгууллагуудад таатай нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлэх, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх, сайтар төлөвлөсөн, тууштай, ил тод, тодорхой эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх болон гишүүн байгууллагуудын амжилтын түүхийг сурталчилах замаар хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлүүд багтаж байна.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *