Categories
мэдээ спорт

“Алтан бүс III” бөхийн барилдаан ирэх сарын 5-нд болно

Алтан бүс зурган илэрцүүд

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд ирэх сарын 5-нд “Алтан бүсийн төлөөх барилдаан” болно. Энэ удаагийн наадмыг Бээжингийн “Эрин зуун” ХХК ивээн тэтгэж байгаа бөгөөд түрүүлсэн бөх нь “Алтан бүс”-ийн эзэн таван түмэн юань, үзүүр бөх гурван түмэн юань, их шөвгийн бөх нэг түмэн юань, дунд шөвөгт шалгарсан бөх 5000 юань, бага шөвөгт үлдсэн бөхчүүд 2000 юанийн шагналтай аж. Манай улсаас Монгол Услын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ж.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд барилдах ажээ.

Мөн барилдсан бүх бөхчүүд урамшуулал олгох ажээ. “Алтанбүсийн төлөөх барилдаан” нь 2014 онд анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тус барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын заан Б. Пүрэвсайхан үзүүрлэж байжээ. Энэ удаагийн барилдаанд Монгол, Америк, Казакстан, Япон зэрэг улсаас бөхчүүд хүрэлцэн очиж барилдах бөгөөд нийт 256 бөх барилдах ажээ.

Алтан бүс зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *