Categories
мэдээ нийгэм

Алтай хотхоны уулзвараас хуучин Цагаан хаалга хүртэлх авто замыг түр хаана || DNN.mn

Мэдээ.МН

Хан-Уул дүүргийн Энгельсийн гудамж дахь дулааны шугам сүлжээнд гэмтэл гарсан тул Алтай хотхоны уулзвараас Хуучин цагаан хаалга хүртэлх авто замыг түр хааж, засварлахаар болжээ.

Тодруулбал, дээрх авто замын зорчих хэсгийг бүрэн хааж, Бага чадлын ус, дулаан дамжуулах 61 дүгээр байрны халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны ф76мм-ийн төв шугамд гарсан гэмтлийг

  • 2022 оны хоёрдугаар сарын 25-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,
  • 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагийн хооронд тус тус засварлах юм байна.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *