Categories
мэдээ нийгэм

Алт олборлолтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөжээ

Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус газрын дарга Б.Баатарцогт “Манайх өнгөрсөн онд улсын төсөвт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 183.3 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Энэ онд 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна” гэдгээ дуулгалаа.

Эдийн засгийг сэргээх “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр ирэх онуудад алт олборлолтыг 25 тоннд хүргэе гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Нүүрсний нөөц ийн хувьд 1.2 тэрбум тооноор нэмэгдсэн юм байна. Улсын хэмжээнд 21 нүүрсний уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Газрын тосны тухайд улсын хэмжээнд 32 хайгуулын талбай байгаагаас 25 талбайд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээллүүдийг өгсөн юм. Мөн манай улс хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *