Categories
мэдээ нийгэм

Алимнаас хачиг илэрчээ

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар–Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төв, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. Хяналт шалгалтын үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлон оруулж ирсэн алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Хачигтай алим худалдаалж байсан газарт нь ариутгал хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мөн анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *