Categories
мэдээ нийгэм

Алга болсон уулчдыг хайх ажиллагаа үргэлжилж байна гэв

Баян-Өлгий аймгийн нутаг дахь Алтай таван богд ууланд авиралт хийсэн уулчид сураггүй болоод байгаа билээ. Сая 15:00 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийж, таван уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг дуулгав.

“Баян-Өлгий аймгийн онцгой албаас өөрсдөө нэмэлт хүч шаардлагатай гэж үзэхгүй бол тэрнээс наана ОБЕГ-аас эрлийн багийнхны тоог нэмэгдүүлэхгүй боломжгүй. Хэрэв шаардлагатай болбол Увс аймгийн Онцгой байдлын албан хаагчдаас нэмэлт хүч авч болно. Гэхдээ одоогоор эрлийн багийнхнаас нэмэлт хүч ирүүлэх талаар яриагүй байна. Тиймээс эрэн хайх ажиллагааны явцын мэдээллийг хүлээгээд суухаас өөр аргагүй” гэсэн мэдээллийг уулчдын ар гэрийнхэнд өгсөн гэнэ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Тэд уулчдын хамгийн сүүлд байрласан газарт очиход ямар нэгэн ул мөр олоогүй тухайгаа энэ сарын 12-ны шөнө 02.00 цагийн үед ОБЕГ-т анх мэдээлжээ. Харин өнөөдөр өглөө 09.30 цагийн үед эрлийн багийнхан дурангаар хоёр майханг олж харсан тухайгаа ОБЕГ руу мэдээлсэн байна. Алга болсон уулчдын хоёр нь эмэгтэй, гурав нь эрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *