Categories
мэдээ нийгэм

“Алдаатай цамц нь анхны загвар байсан” гэв

Алдаатай цамц нь анхны загвар байсан гэв

Бээжин-2022 өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчид болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын албаны хүмүүс өнөөдөр/2021.01.31/ урд хөршийг зорьж байна. Энэ удаагийн олимпод оролцох манай багийн ахлагчаар Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй тодорсон. Тэрбээр өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас төрийн далбаагаа гардан авсан юм. Энэ үеэр албаны хүмүүс олимпод манай баг тамирчдын өмсөх “Michel&Amazonka”-ийн урласан хувцсаар жигдэрсэн байсан нь хэл ам дагуулсан. Тэгвэл үйлдвэрлэгч компани болон Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нар дараах мэдэгдлийг гаргажээ.

Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга. Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна лээ. Орой лигийн тоглолтон дээр алдаагүй сүүлийн загвараа авчирч өгсөн. Тэгэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй төсвөөс мөнгө гараагүй гэдгийг болгооно уу? Маргааш Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцсаа өмсөөд явна. Миний буруу” гэжээ.

Харин үйлдвэрлэгч Michel&Amazonka компани “Монгол Улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг манай компани хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.

Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно. Монгол Улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх “G” үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу. Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.

Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан Монголын үндэсний олимпийн хороонд талархал илэрхийлэхийн хамт олимпийн багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно. Бид хамтдаа дэмжинэ” хэмээн тайлбарлажээ.

272748045_2507836952686028_8452402010657900221_n
272045640_2507836929352697_8289849577624461463_n
272554404_2507837016019355_3209997704282037285_n
272039635_2507836999352690_951110834989716246_n

Манай баг тамирчид маргааш Бээжинг зорин ниснэ. Олимпийн эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдах хуваарьтай. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *